Цөс чулуужих өвчин гэж юү вэ?
Хоол боловсруулахад чухал үүрэгтэй өтгөн хүрэн шингэнийг цөс гэх ба элэгнээс ялгаран гардаг.
Цөсний хүүдийнд буюу цөсний цоргонд чулуу үүсэхийг цөс чулуужих өвчин гэдэг. Нэлээд элбэг тохиолддог. Ихэнхдээ дунд насны хүмүүс, нас ахиж яваа буй тарган эмэгтэйчүүд өвчилдөг. Европ ба Америкт 50 наснаас дээшхи гурван эмэгтэйн нэг нь, дөрвөн эрэгтэйн нэгд нь тохиолддог ажээ.
Шалтгаан
Цөсний чулуу vvсэхэд цөсний хүүдийд цөс зогсонгиших, бодисын солилцооны алдагдалаас болж цөсөн дэхь давсны хэмжээ ихсэх гэсэн хоёр үндсэн шалтгаан нөлөөлдөг. Цөсний чулуу vvсэхэд нөлөөлөх хүчин зүйлс:
Хэт идэх, өлсгөлөн байх, тогтмол бус хооллох
Хөдөлгөөн багатай байх, ялангуяа суудлын ажилтай хүмүүс
Жирэмслэлт
Жирэмслэлтээс хамгаалах дааврын эм хэрэглэх
Таргалалт
Цөсний зам -ын агших хөдөлгөөн алдагдах
Нойр булчирхай -н өвчин
Явц
Цөсний нягт хэсгүүд тунадасжиснаар чулуу үүсгэнэ. Цөсний чулуу нь холестерин, билирубин / цөсний нөсөө / ба кальцийн давснаас бvрэлдсэн байдаг. Чулуу нь цөсний хүүдийн хэвийн ажиллагаанд нөлөөлснаар яваандаа цөс хуримтлуулах үндсэн үүргээ биелvvлж чадахаа болино. Цөсний урсгалаар чулуу нь цөсний цоргоны амсарт очиж бөглөнө. Үүний дүнд хүүдийнээс гарах цөсний урсгал саатаж хана нь хэт сунаснаас хүчтэй өвдөлт өгнө. Тvvнээс гадна цөсний хүүдий үрэвсэж болно. Тэрчлэн vрэвсэл нь хөрш эрхтнүүд болох нойр булчирхай, 12 хуруу гэдэс, ходоодыг хамарч болно.
Шинж тэмдэг
Чулуу томроогүй, цөсний хүүдийд байгаа нөхцөлд хүн өвчнөө гадарлах ч vгvй байж болдог. Цөс чулуужих өвчнийг анхааруулах анхны шинж тэмдэгүүд нь баруун хавирганы нумаар хүндрэх /баруун талаар өвдөх/, аманд гашуу оргих, дотор муухайрах, хэхрүүлэх зэрэг юм. Өвчин даамжирсан бол баруун хавирганы нуман доогуур, эсвэл хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөнө. Өвдөлт баруун эгэм, баруун гар, нуруу руу дамжиж болно. Vvний зэрэгцээ ам халуун оргиж, дотор муухайран, бөөлжсөн ч хөнгөрөхгvй. Өвдөлт арай сул байж, эсвэл бvр өөрөө намдаж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчид заавал үзүүлэх шаардлагатай.
Оношлогоо
Зөвхөн мэргэжлийн эмч үзэж, нэмэлт шинжилгээ хийснээр зөв оношлоно. Хамгийн түрүүнд хэвлийн хөндийн эрхтний хэт авианы шинжилгээ хийнэ. Илvv төвөгтэй тохиолдолд тодруулагч бодистой рентген шинжилгээ шаардагдана. Холангиографи /цөсний хүүдийд/ ба холецистографи /цөсний цоргонд/ хийнэ. Тодруулагч бодисыг судсаар эсвэл тусгай нарийн зүүгээр шууд цөсний цоргонд /арьс, элгээр дамжин/ хатгаж хийдэг. Хэрэв тусгай дурангийн төхөөрөмжөөр тодруулагч бодисыг шууд цөсний цорго гэдсэнд нээгддэг хэсэгт хийвэл энэ аргыг ретроградная холецистопанкреатография гэдэг байна. Энэ нь ходоод дурандахтай төстэй. Ажилбарын үед цөсний цоргоноос жижиг чулуунуудыг авч болдог.
Эмчилгээ
Цөсний чулууг дотрын ба мэс заслын тасагт эмчилнэ. Ер нь эмчилгээг мэс заслын бус аргаар эхэлдэг.
Хоолны дэглэм сахиулах /хурц, өөх тостой, хуурсан зүйлийг хориглох/
Тусгай бэлдмэлээр /урсофальк /чулуу хайлуулах арга. Vvнийг зөвхөн чулуунууд жижиг үед хэрэглэнэ. Эмчилгээ нэг жилийн турш үргэлжилнэ. Ихэнх хүмүүст хэдэн жилийн дараа дахин чулуу үүсдэг.
Тусгай төхөөрөмжийн тусламжтай өндөр давтамжтай долгионоор чулууг 1-2 мм хэмжээтэй жижиг хэсгvvд болгон бутлана. Ингэснээр эдгээр нь өөрсдөө өтгөнөөр гарна. Энэ аргыг “экстракорпоральная волновая ударная литотрипсия” гэнэ. Ажилбар нь өвдөлтгүй, хөнгөн явагддаг ба амбулаторийн нөхцөлд хийж болдог. Мэс заслын эмчилгээг чулуунууд нь том, байнгын өвдөлт өгдөг, мөн дотрын эмчилгээ тус болохгүи үед хийнэ.
Энэ нь цөсний хvvдийг авахад орших ба хоёр төрөл байдаг.
Сонгодог хагалгаа (холецистэктоми). Хэвлийд нэлээн урт зүслэг хийдэг бөгөөд хагалгааны дараа 10-12 см урт оёдлын сорви үлднэ.
Дурангийн хагалгаа ( лапароскопическая холецистэктомия). Тусгай төхөөрөмжийг хэвлийн хананд гаргасан жижиг нүхээр (1см орчим) хэвлийн хөндийд оруулна. Хагалгааны дараа ул мөр бараг үлддэггүй. Сонгодог аргатай харьцуулахад гэмтэл багатай, богино хугацаанд /4-5 хоногт/ эдгэрэн гарч, хэвийн байдалдаа эргэн ордог давуу талтай юм. Хагалгааны хэлбэрийг эмч сонгоно. Чулуу том хэмжээтэй бол сонгодог аргыг, чулуу жижиг үед хоёрдугаар аргыг хэрэглэнэ. Мэс засал ихэнх тохиолдолд өвчнөөс бvрэн ангижируулдаг.

0 Сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх