https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjsQ_lWm8KjmlU63XDyA6K5mzpN12oab0bujicfzQg94xr0N1mpTJEPpwNig-wk-OKRW1vJVqGMe2kE7Zx3gNtnyGbNKuFzwf7hXDs3yKwMBM30x8vBzkSRkpmG3S2YhoOZ4bgZGOUlEdCC/s400/body-bg13.png

Цистидийг хэрхэн эмчлэх вэ?


Манай охид бvсгvйчvvдийн дунд давсагны vрэвсэлт євчин нэлээд элбэг тохиолдох болжээ. "Цистит" хэмээн нэрлэдэг энэ євчин голдуу цочмог хэлбэрээр явагддаг байна.
Манай охид бvсгvйчvvдийн дунд давсагны vрэвсэлт євчин нэлээд элбэг тохиолдох болжээ. "Цистит" хэмээн нэрлэдэг энэ євчин голдуу цочмог хэлбэрээр явагддаг байна. Тухайлбал гадна бэлэг эрхтэн, шээсний сvв орчмын нянгууд давсганд орсноос цистит vvсдэг аж. Ялангуяа хvйтний улиралд эмэгтэйчvvд циститээр євчлєх нь элбэг байдаг. Ийн євчилж сандарсан vедээ хамгийн тvргэн эмчлэх арга байдаг гэж vv? Цистит ханиадтай адил гэрээр эмчилдэг хєнгєн хэлбэрийн євчин биш. Хэрэв энэ євчний шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эм тариа хэрэглэхээс ємнє мэргэжлийн эмчид хандаж онош тогтоолгох шаардлагтай юм. 

Дараа нь эмчийн заавраар тєгс эмчилгээ хийлгэх хэрэгтэй байдаг. Бvрэн эдгэрээгvй бол євчин архагшиж бєєрний vрэвсэл болон эмэгтэйчvvдийн євчтэй болох сєрєг vр дагавартай.

Хvний биеийн арьс салст тэр дундаа бэлэг эрхтний орчим ямар нэг хэмжээгээр нянгууд оршиж байдаг тєдийгvй тvvнийг аль болох бага байлгахын тулд ариун цэврийн дэглэм сайтар сахих хэрэгтэй болдог. Хvмvvс ихэнхдээ доороосоо даарч хєрснєєс болж уг євчин vvсдэг хэмээн ойлгох нь бий. 

Тэгвэл энэ євчин дан ганц даарснаас ч бус биеийн эсэргvvцэл сулрах vед нянгууд vржиж євчин vvсэх урьдчилсан нєхцєлийг бий болгодог аж. Мєн єтгєн хатах, бэлэг эрхтний элдэв vрэвсэлт євчний vед архаг цистит vvсэх явдал ч бас байдаг.

Уг євчний vед шээхэд євдєх, шээсний сvв орчимд загатнах, хорсох, олон дахин шээс хvрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тvvнчлэн шээс эвгvй vнэртэй болохоос гадна цустай гарч эхэлнэ. 

Нурууны доод хэсэг, гэдэс юм уу давсагны орчимд євдєнє. Тиймээс циститтэй хvн шээсээ удаан барьж чаддаггvй. Зарим vед шээс мэдээгvй байхад гоожих, дотор эвгvйрэх, огиулах, халуурах зэрэг бие тавгvйрхэх шинж ажиглагдана.

ЦИСТИТ ЄВЧНИЙ VЕД ШИНГЭН ИХ УУДАГ 
Гадаадын орнуудад эмч нар циститтэй хvнд шингэн ихээр уухыг зєвлєдєг. Яагаад гэвэл энэ нь давсаг угаах талаасаа ашигтай хэмээн vздэг байна. Манайд ч гэсэн эмч нар бєєр давсагны vрэвсэлт євчний vед ихэнхдээ тэхийн шээг уухыг зєвлєдєг. Энэ нь ч бас учиртай. Єєрєєр хэлбэл шээс ихээр ялгарч гарч байвал тєдий чинээ хvний биеэс хортой бодис гадагшилдаг сайн талтай юм. 

Нєгєєтэйгvvр шээсний зам угаагдах учир эмчилгээний чухал vр дvн vзvvлдэг. Хvчил ихтэй хоол идэх хэрэгтэй. Энэ нь нянгийн єсєлтийг зогсооно. Ийм хоол хvнсэнд самар, хар чавга, бvдvvн гурилаар барьсан талх, цангис жимс, жимсний шvvс орно. Гэхдээ сульфаниламидын бэлдмэлvvд хэрэглэж байгаа бол цангисын шvvс уух хэрэггvй. 

Уг жимсэнд хvчил их хэмжээгээр агуулагддаг тул эмийн vйлчлэлийг сулруулж мэднэ. Мєн давсагны vрэвслийн vед дасваг болон шээсний сvвийн булчин агшиж євддєг. Энэ зовиурыг арилгахад бvлээн жин тавих, халуун бvлээн ууран дээр суух нь тустай. Єєрєєр хэлбэл нянгийн эерэг эмийн эмчилгээний оронд дээрх хоёр аргыг хавсарч хэрэглэвэл илvv vр дvнтэй байдаг. 

Та гэрийн нєхцєлд бєєр давсгаа сvvлний тосоор тослож ээх, эсвэл халуун хуушуурыг цаасанд ороон жин тавих, мєн шар будаатай цайны ууран дээр сууж утах, доороосоо сайтар дулаалах, даарч хєрєхгvй, ариун цэвэр сайн сахих зэрэг энгийн аргыг хэрэглэж болох юм.

Хэрэв нянгийн нянгийн эсрэг эм сонгохоор бол єрхийн болон дvvргийнхээ эмчид vзvvлж, антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлуулсаны дараа зохих эм бэлдмэлvvдийг хэрэглэсэн нь дээр хэмээн эмч мэргэжилтнvvд зєвлєж байна. Дашрамд дурдахад цистит євчний vед гол тєлєв фураденин буюу фурантоин гэх зэрэг эм бэлдмэлийг эмчийн заавар, зєвлєгєєний дагуу уух хэрэгтэй байдаг.

Давсагны vрэвслээс сэргийлэхдээ дотуур хувцсаа єдєр бvр солих хэрэгтэй. Ингэхдээ аль болох даавуун хувцас ємсєх, жинсэн болон бариу ємд ємсєхгvй байхыг анхааруулъя. Эдгээр нь агаарын урсгалд саад болдог байна. Мєн ваннд орохын оронд шvршvvр хэрэглэх нь зvйтэй. Кофе, хийжvvлсэн ундаа, спиртийн зvйл бага хэрэглэж байвал дээр. Тvvнчлэн гурван цаг тутам шээхvйц шингэн их ууж, давсгаа байнга суллаж байгаарай.

Мєн цистит євчний vед шар будаагаар эмчлэхдээ эхлээ будаагаа сайтар угаана. Угаахдаа зайлж буй усаа тунгалаг єнгєтэй болтол нь угаагаад, тэр устай нь хамт хvчтэй сэгсэрч зайлахад ус бvvр цайвар болж ирнэ. Тэр усыг нь хагас аягаар юм уу тvvнээс и хэмжээгээр уухад гэм болохгvй. Харин ч шээсний сvв буюу давсгаа євдєх нь тvргэн намдана. 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх