Латин Америкийг үхэл тээгч хорт хавдар бүрхжээ
Латин Америкийн эрдэмтэд, хавдар судлаачдын «LAC0G 2013» бага хурлаар үхлийн аюултай хорт хавдар маш хурдацтай тархаж буй талаар мэдээлжээ.
Латин Америкийн эрдэмтэд, хавдар судлаачдын «LAC0G 2013» бага хурлаар үхлийн аюултай хорт хавдар маш хурдацтай тархаж буй талаар мэдээлжээ.
Британийн «The Lancet Oncology» сэтгүүлд гарсан судалгаанаас үзэхэд Латин Америкт хорт хавдраар өвчилсөн 22 хүн тутмын 13 нь амиа алдаж байна. Үүнийг АНУ-д 37 хүн тутмын, Европт 30 хүн тутмын 13 нь нас барж байгаатай харьцуулахад хэт өндөр тоо юм. Ерөнхийдөө Латин Америкийн бүсэд хавдраар өвчлөгсдийн тал нь өөд болж байгаа бол 2030 он гэхэд Карибын тэнгисийн орнуудтай нийлүүлээд нийт 1.7 сая хүн хавдар тусч, сая гаруй нь нас барах төлөвтэй байна.
Одоогоор тус бүсэд хорт хавдраар шаналж буй 1.2 сая хүн байгаа нь дэлхийн хавдраар өвчлөгсдийн 10 хувь юм. Гэхдээ хавдар тусагчдын 60 хувь нь зөвхөн Мексик, Бразил гэх хоёр оронд харьяалагдаж байна.
0 Сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх